Лондонд дуунаас хурдан автомашиныг танилцуулав

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2015-09-25 12:35:18

ЛОНДОН. /BBC/. Их Британийн нийслэл Лондон хотод “Bloodhound” хэмээх дуунаас хурдан анхны автомашиныг танилцуулжээ.

“Bloodhound” нь британичуудын бүтээсэн бас нэг машин болох “Thrust SSC”-ийн цагт 1228 км хурдалсан дээд амжилтыг эвдэх ёстой аж. Энэ амжилтыг 1997 онд тогтоож байжээ.

Шинэ автомашиныг Өмнөд Африкт тусгайлан тавьсан зам дээр ирэх онд туршина. Эхний ээлжинд цагт 1287 км хурдлах зорилго тавьж байгаа бөгөөд харин 2017 он гэхэд цагт 1610 км-ээс дээш хурдална гэж уг автомашиныг бүтээгчид найдаж байгаа аж.

Дуунаас хурдан “Bloodhound” автомашиныг бүтээхэд найман жилийн хугацаа зарцуулжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд