Сум хөгжүүлэх сангаас 16 иргэнд 69,5 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-05 20:54:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сум хөгжүүлэх сангаас 16 иргэний төслийг дэмжин 69.5 сая төгрөгийн зээл олгожээ.

Энэ жил сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх чиглэлийн төсөлд ихэвчлэн зээл олгосон аж. Сум хөгжүүлэх сангийн гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлийг шалгарсан төслийг 3-5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Иргэн С.Ариунаагийн “Махны үхрийн аж ахуй”, Г.Эрдэнэчимэгийн фермерийн аж ахуйн “Өсөх жаргалант”, Ш.Даваадоржийн “Буянт мал сүрэг”, Л.Болдсайханы “Өрхийн эрчимжсэн мал аж ахуй”, Н.Нарангэрэлийн сүү цагаан идээ боловсруулах “Нутгийн хишиг”, “Эрэн цалам” ХХК-ийн ноос хяргах, бог мал угаах “Малын хишиг” зэрэг төсөл шалгарч сум хөгжүүлэх сангийн зээлийг авчээ.

Холбоотой мэдээ