ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-07 14:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулж өглөө.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, "Коронавируст халдвар дэлхийн 11 сая гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэв.


Дэлхийн ихэнх оронд халдварын хурдацтай тархаж байгаа нөхцөл байдлын улмаас хамгаалах хэрэгслийн хэрэгцээ нэн шаардлагатай энэ үед амьсгалын аппарат, эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур ийнхүү хүлээж авлаа.


Холбоотой мэдээ