Аймгийн ЗӨСТ-ийг түргэн тусламжийн автомашинаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-09 12:50:14

Архангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас салбарын бүх шатны төлөөлөл болсон 33 эрүүл мэндийн байгууллагыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашинаар хангасан. Үүний дотор коронавируст халдвараас сэргийлэх, халдварын голомтын тархалтыг хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж буй найман аймгийн ЗӨСТ-д пургон машиныг өгсөн.

Архангай аймгийн ЗӨСТ пургон машинтай болсноор тандалт судалгаа болон зоонозын халдварт өвчний яаралтай дуудлагад хоёр зэрэг үйлчлэх боломж бүрджээ.


Холбоотой мэдээ