Байшин төсөлд хамрагдсан иргэд ногоон төгөл байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-10 10:22:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт буй Байшин төсөлд хамрагдсан айл өрхүүд хүүхдүүдийнхээ хамтаар 700 улиас, хайлаасыг тарьж, орон нутгаа моджуулах сайхан үйлд нэгдлээ.

"Ивээн тэтгэгчиддээ баярлалаа-2020" үйл ажиллагааны хүрээнд "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Бор-Өндөр II хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Чингис хотод хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламжийн суурь тавилаа.

Мөн Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд энэ оны 5 дугаар  сард 1800 ширхэг модыг Хот тохижилтын газарт болон Хэрлэн сумын мод тарих сонирхолтой хүмүүст багийн төвөөр дамжуулан өгчээ. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт тоног төхөөрөмж өгч, ОБГ-т Сургалтын өрөө тохижуулсан төдийгүй гар зураг, эсээ бичлэг, гэрэл зураг, видео бичлэгийн онлайн уралдааныг зохион байгуулжээ.

Сонирхуулахад, жил бүр Францын ивээн тэтгэгчдээс хүүхдүүдэд зориулан үйли ажиллагаа зохион байгуулах дэмжлэг өгдөг байна. Энэ жил коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж сумдад ажиллах боломжгүй байсан тул цэвэр агаар түгээн, хотын өнгө үзэмжийг сайжруулан, иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч онлайн уралдаануудыг зохион байгуулсан байна.  

Холбоотой мэдээ