Монгол Улсын Шүүх хагас жилд 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-09 16:17:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын шүүхийн энэ оны эхний хагас жилд Хагас жилийн байдлаар 53 мянга 632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.


Анхан шатны шүүхэд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29 мянга 396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10 мянга 909 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 7422 иргэн, 3 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.  Зөрчлийн шийтгэлийг 10 мянга 640 хүнд оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас өмнө суллаж, 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 7976 хэргээр буюу 37.2 хувиар, эрүүгийн хэрэг 157 хэргээр буюу 4.7 хувиар өссөн бол захиргааны хэрэг 11 хэргээр буюу 1.4 хувиар буурчээ.

Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн 1385 хэрэг, иргэний 1875 хэрэг, захиргааны 755 хэрэг, зөрчлийн 261 хэрэг, нийт 4276 хэрэг, маргааныг хянсан. Хяналтын шатны шүүхэд эрүүгийн 333 хэрэг, иргэний 297 хэрэг, захиргааны 237 хэрэг, нийт 867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.


Тайлант хугацаанд шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1072 хуралдаанд 1076 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Холбоотой мэдээ