Хилийн яармаг худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:16:09

Увс аймгийн ЗДТГ-аас ОХУ-ын Тува улсын Засгийн газартай хамтран энэ сарын 25-27-ны өдрүүдэд хилийн яармаг худалдаа зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн хилийн яармаг худалдаа Монгол талдаа буюу Увс аймгийн Давст сумын нутаг Боршоо хилийн боомт дээр болох аж.

Одоогоор хилийн яармаг худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулаад байна. Хилийн яармаг худалдааг зохион байгуулснаар бүс нутгийн бизнес эрхлэгчдийн түншлэлийн хүрээг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх, манай хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцааг баталгаажуулахад ихээхэн дэмжлэг болдог байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ