С.Бямбаахүү, Б.Даваадулам, Д.Баатар нарыг 5.8-7.4 сая төгрөгөөр торгов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-09 17:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхээс “ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү,  Ерөнхий ня-бо асан Б.Даваадулам, мөн “Цагаан давс” ХХК-ны захирал Д.Баатар нарыг хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах болон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр торгожээ.

Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Үүнийг шүүх хүлээн авч хэлэлцээд С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сая 450 мянган  төгрөг, Б.Даваадуламыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 850 мянган төгрөг, Д.Баатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 850 мянган төгрөгөөр торгожээ.


Мөн хууль бусаар олж авсан  мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлээд байна. Энд С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг, Б.Даваадуламаас 4 сая төгрөг, Д.Баатараас 6 сая 232 мянга 945 төгрөгийг гаргуулах боллоо.


Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ