Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-10 10:39:36

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, хэтийн төлөвийг тогтвортой гэж үзжээ.


Монголын түүхий эдэд суурилсан эдийн засаг “COVID-19” цар тахлын улмаас нэлээд саарч байгааг “S&P Global” агентлаг мэдээллээ.


Хэтийн төлөвийг тогтвортой үлдээсэн нь “COVID-19”-өөс үүдэлтэй эдийн засгийн цочрол түр зуур үргэлжилж, өсөлт ирэх 12 сарын хугацаанд сэргэнэ гэж үзэж буйг харуулжээ.


“S&P Global”-ийн үзэж буйгаар, БНХАУ-ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ихээхэн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ