Улсын харцага Ж.Амартүвшин, Улсын начин Г.Гансүх тэргүүтэй 128 бөх барилдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-11 23:21:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баяр наадамд Улсын харцага Ж.Амартүвшин, Улсын начин Г.Гансүх тэргүүтэй 128 бөх барилдаж байна.


Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадамд Бигэр сумын харьяат, Хантайшир дэвжээний Улсын цолтон-6, аймгийн арслан цолтон-4, аймгийн заан цолтон-5, аймгийн харцага, начин, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 128 бөх хүчийг үзэн барилдаж байна. 

Аймгийн баяр наадмыг Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үзэгчтэй зохион байгуулж байгаа бөгөөд “Covid-19” халдвараас сэргийлж тогтоосон дэглэмийг мөрдөн зохион байгуулж байна. Энэ жилийн аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв. Баяр наадмын эхний өдөр бөхийн барилдааны дөрвийн даваа шувтарч, долоодугаар сарын 12-нд тавын даваа үргэлжилж наадмын түрүү бөх тодрох юм.


Холбоотой мэдээ