Үндэсний сурын харвааны улсын цолтон 4 төрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сур харваанд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсний эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач байсан бөгөөд улсын цолтон 4 төрлөө.
Тодруулбал, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангав. Хоёрдугаар байрт спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангасан бол гуравдугаар байрт аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа. Харин эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангав. Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо авсан бол гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
Эрэгтэй сурчдаас Даян мэргэн төрлөө. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн болжээ. Нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач байжээ. 4 улсын цолтон төрөн гарлаа.






