Хязаалан насны уралдаанд Д.Ганзоригийн хар үрээ түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-07-13 10:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт өнөөдөр 07.00 цагт эхэлж, 286 хурдан хүлэг шандас сорилоо.


Үүнээс түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлуулав.

  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн үрээ
  • Айргийн гуравт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн үрээ
  • Айргийн дөрөвт Нийслэлийн Багахангай дүүргийн манлай уяач Г.Буянтогтохын уяж хурдлуулсан,  Баянхонгор аймгийн Заг сумын угуул, "Арга Билиг" группын захирал З.Пүрэв-Очирын хүрэн үрээ
  • Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.

Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 10-нд гурван насны морь уралдах байсан ч цаг агаарын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан уралдаануудыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. 

Холбоотой мэдээ