Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.mn
2020-09-29 22:20:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Аймгийн төв Дархан хотын “Найрамдал” талбайд хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэт харуулынхан мэндчилгээ дэвшүүлэхэд аймгийн Засаг дарга С.Насанбат дагалдан явлаа. Дараа нь “Залуучууд” театрын их танхимд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол боллоо. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 307 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ.

Одон гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалт шууд иргэдийн асуултаар эхлэв. Асуултын агуулга нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Дархан хотод сургалт явуулдаг Политехник коллеж, Дархан-Өргөө коллежийг нэгтгэх шийдвэр гарсныг эсэргүүцэж энэ шийдвэрийг цуцалж хуучнаар нь үлдээх саналыг дээрх сургуулиудын багш нар дэмжиж өгөхийг хүслээ. Хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг бүрэн бичлэгээр бичиж авсныг судлан зохих хариуг ирүүлнэ гэдгээ Ерөнхийлөггч хэлж уулзалт дууссанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дархан-Уул аймагт хийсэн ажлын айлчлал өндөрлөв.

 

                                                                                                                          

 

Холбоотой мэдээ