"Ард кредит ББСБ", "Хөх ган" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-16 16:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 31.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 136.405 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9  ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ард кредит ББСБ" (ADB+14.39%) болон "Хөх ган" ХК (HGN+8.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-7.69%) болон "Цагаантолгой" ХК (TSA-7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.31 хувиар өсөж, 16479.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,372,058,456 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ