Тосонцэнгэлийн Политехникийн сургуульд хөрш аймгуудаас хүүхдүүд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 14:30:49

Завханы Тосонцэнгэл сум дахь Политехникийн сургуульд 12 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна.

Мэргэжлийн боловсролын хууль гарснаар төр засгаас мэргэжлийн боловсролд ихээхэн анхаарч байгаагийн хамгийн тод жишээ нь тус сургууль юм. Тосонцэнгэл сум бол 10 мянга гаруй хүн амтай томоохон сум. Энэ орон нутагт өнөөдөр хамгийн сүүлийн үеийн тоноглолтой, дадлага кабинет хосолсон иж бүрэн сургуульд хүүхдүүд хүссэн мэргэжлээрээ суралцаж байна. Байгуулагдсанаасаа хойш 400 гаруй оюутныг төгсгөөд буй юм. Сумандаа 60 гаруй багш ажилчидтай хамгийн том аж ахуйн нэгж. Өдгөө үсчин, гагнуур, оёдолчин гээд үйлдвэрлэл дадлага хосолсон сургалтыг явуулж байгаа нь орон нутгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа.

Мөн Хөвсгөл, Архангай аймгийн захын сумуудын 30-аад хүүхэд суралцаж байна. Сумд ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол бааз суурь болж байна хэмээн сумын удирдлагууд ам сайтай байна.  

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ