БНХАУ-д төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллах горимд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-21 12:37:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллах горимд шилжүүлж, дунд сургууль, цэцэрлэгийг наймдугаар сарын дунд хүртэл хаажээ. Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.


Тодруулбал, БНХАУ-ын эх газарт шинээр 11 тохиодол бүртгэгдсэний найм нь Шинжаан Уйгурын өөртөө засах оронд бүртгэгдэж, тус мужид нийт халдварласан тохиолдол 47 боллоо. Мөн тус улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод 73 тохиолдол нэмж бүртгэгдлээ.


Харин хамгийн их халдвартай орон буюу АНУ-д өнгөрсөн 24 цагийн дотор 63 мянга 200 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэж, 498 хүн амиа алджээ. Ингэснээр, тус улсад нийт тохиолдлын тоо 3 сая 761 мянгад хүрч 140 мянга гаруй хүн амиа алдаад байна. Тэгвэл халдварын тохиолдлоор хоёрдугаарт жагсаж байгаа Бразил улсад халдвар багасах шинжтэй байгаа аж. Тодруулбал, тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 20 мянга 200 гаруй хүн коронавирусээр халдварлаж, 632 хүн амиа алдсан байна. Ийнхүү Бразил улсад нийт халдвар авсан хүний тоо 2 сая 118 мянга болж, 1400 хүн бүрэн эдгэрчээ. 


БНЭУ-д өчигдөр 40 мянга 400 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол нэг сая 118 мянга гаруй болсон бол Япон улсад 419 тохиолдол бүртгэгдсэний  231 нь Конто бүс буюу Токио, Саятама, Канагава, Чибад байна. БНСУ-д өчигдөр 45 тохиолдол бүртгэгдсэн, тэдгээрээс 20 тохиолдол нь дотоодын халдвар байгаа юм. 


Оксфордын их сургуулийн судлаачид урьдчилсан байдлаар, коронавирусний вакциныг гарган авч хэрэглэснээр, хүний эрүүл мэндэд ноцтой хэмжээний гаж нөлөөгүй гэж дүгнэсэн байна. Гэхдээ вакциныг эрүүл хүмүүст тарьж хэрэглэдэг тул аюулгүй байдал болон үр дүнтэйг нь батлах хүртэл үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж дүгнэсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ