“Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-13 16:24:15

СӨҮЛ. /Businesskorea/. БНСУ-ын “Кorea Electric Power” корпораци Монголд 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төсөлд хамтран ажиллах “Moshea Eco Energy” болон “Idea Bridge” компаниудтай хөрөнгийн менежментийн хэлэлцээр болон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Уг хэлэлцээрийн хүрээнд “Кorea Electric Power” корпораци Монгол дахь шинэ нисэх онгоцны буудалд 50 МВт-ын хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний цахилгаан станц барих юм. Шинэ нисэх онгоцны буудлын ойр орчимд дулааны цахилгаан станцууд ажилладаг учир тэндхийн агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн байна.

Бид мэдээлэл холбооны шинэ технологи болон эрчим хүчний шинэ салбарт хуримтлуулсан чадвар, туршлагаа хослуулан бизнесээ дэлхий дахинд өргөжүүлэх зорилготой байна гэж “Кorea Electric Power” корпорацийн төлөөлөгч мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ