6165 нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжид ариутгал хийжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-24 11:39:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд ”Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аяны хүрээнд 6165 нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжийг ариутгаж халдваргүйжүүлжээ.

Тус аяныг орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн санхүүжилтээр явуулжээ. Аянд хөдөөгийн 3395, аймгийн төвийн 2770, нийт 6165 хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэлийн ажлыг хийсэн байна.

Аяныг аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, сум өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулсан юм. 


Холбоотой мэдээ