Цагдаагийн газарт Приус-20 маркийн автомашиныг өглөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-24 16:19:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас Цагдаагийн газрын албан хэрэгцээнд зориулж Приус-20 маркийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж дээрх автомашинуудыг хүлээлгэн өгчээ. Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол цаг нартай уралдаж байдаг ажил юм. Албаны автомашинтай болсноор өдөр бүрийн хол ойрын дуудлагад манай цагдаагийн албаныхан түргэн шуурхай хүрч үйлчлэх боломжтой боллоо. Бидний ажилд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баярласнаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ