Нэр дэвшигчдийн материалыг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:11:23

Увс аймгийн Монгол Ардын Намын хорооноос 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг өнгөрсөн пүрэв гарагт аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

Тус намын хорооны хувьд аймгийн ИТХ-ын 30 тойргийн 41 мандат тус бүр дээр нэр дэвшигчдээ тодруулж, батламжилсан аж. Үүнээс гадна аймгийн АН-ын хорооноос ИТХ-д нэр дэвшигчдээ тодруулж, материалыг нь аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгөөд байна.

Увс аймгийн ИТХ-ын 30 тойрогт 41 мандатын төлөө МАН, АН, МАХН, ХҮН гэсэн 4 нам болон найман бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм. Гэвч ХҮН-ын хувьд дээрээ бүртгүүлж амжаагүй тул энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсон байна. Харин Увс аймгийн МАХН-ын хорооны хувьд дарга С.Амараа нь энэ сонгуулиар Улаангом сумын 11-р багт МАН-ын нэр дээр өрсөлдөхөөр болжээ. Иймээс тус намаас аймгийн ИТХ-д 8 хүн нэр дэвшихээр болж, тойргуудаа амлаж аваад байна.

Бие даагчдын хувьд одоогоор 3 хүний материал шаардлага хангаад байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

   

 

 

Холбоотой мэдээ