Улаан бурхан өвчнөөр дөрвөн хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:42:23

Өвөрхангай аймгийн хэмжээнд улаанууд, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах 18-30 насны 18 мянга орчим залуучууд байгаа ба аяны нээлтийг 5-р сарын 12-ны өдөр Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль дээр хийлээ.

Монгол Улсын хэмжээнд улаанбурханы өвчлөл 2015 оны 3 сараас эхлэн идэвхижиж буурахгүй байсаар 59 хүн амь насаа алдаад байгаагаас дөрвөн эндэгдэл Өвөрхангай аймагт гарчээ. Нас барсан хүүхдүүд бүгд бага насных бөгөөд нийт өвчлөлийн 80 хувь нь нярай хүүхдүүдэд, 20 орчим хувь нь архаг, хууч өвчтэй залуучуудад илэрч байгааг ЭМГ-ын мэргэжилтэн М.Золзаяа хэлж байна.

Улаанууд, улаанбурханы эсрэг вакциныг төв, суурин газрын залуучууд сум, өрхийн эмнэлэгтээ хандаж хийлгэх бол алслагдсан газрын иргэдэд гэрээр нь очиж хийх боломжийг хайж байна. Мөн байгууллагаараа хандаж вакцин хийлгэж болох аж. Тус вакциныг жирэмсэлсэн, цочмог халдварт өвчнөөр өвчилсөн, хавдрын эмчилгээ буюу туяа, хими эмчилгээ хийлгэж байгаа, мөн вакцины харшилтай хүмүүст хийхгүй юм.  

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ