Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-30 15:59:27

Дорнод /МОНЦАМЭ/. Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн шавыг тавилаа. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Түрүү-гарав” ХХК шалгарчээ. Орчин үеийн стандартын дагуу 20 ортой эмнэлгийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус сумын эрүүл мэндийн төвийн барилга 1975 онд анх ашиглалтад орж байжээ. 45 жилийн хугацаанд  нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Сүүлийн арваад жилд барилгын үндсэн бүтэц буюу хана, тааз, цонх, шаланд хагарал эвдрэл үүсэж, сууринд нь суулт өгч, өвлийн улиралд маш хүйтэн хөгц мөөгөнцөр үүсэж, будаг шохой хууларч унах гэхчлэн хүндхэн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байсан юм

Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв 26 хүний орон тоотойгоор хөдөөгийн 2600 гаруй хүн амд хүрч үйлчилж байна.

Холбоотой мэдээ