Соёны уулс, Тэнгэс-Шишгэдийн нутаг дэвсгэрт 80 гаруй камерууд байрлуулжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-31 12:12:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт зэрлэг ан, амьтдын гүйдлийг хянах, хууль бус анчдыг илрүүлэх зорилгоор Соёны уулс, Тэнгэс-Шишгэдийн нутаг дэвсгэрт 80 гаруй камерууд байрлуулжээ. 


Хөдөлгөөнийг өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд камерт зэрлэг ан амьтдын гүйдэл, мөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэн орж байгаа хүмүүсийн зөрчил илэрч, байгаль хамгаалагчид тухай бүрийд нь хэлж сануулан иргэдийг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж байжээ. Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй  төрлийн амьтан амьдардаг ажээ.


Холбоотой мэдээ