Хархорины захад шалгалт хийж, зөрчлийн хэрэг үүсгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-31 17:49:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хархорин сумын худалдааны төвийн эздэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Манлайод” ХХК, “Мөнхонгол” ХХК-ийн харьяа Хархорин худалдааны захын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, улсын байцаагчийн албан шаардлагыг тавьсан юм. Энэ дагуу гүйцэтгэлийн шалгалтыг байгаль орчин, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран долоодугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар зориулалтын хогийн цэггүй, хогоо ил задгай шатаасан, орчны бохирдолтой, мах, цагаан идээ, хүсний худалдаа эрхэлж байгаа орчин нөхцөл нь бохир, ариутгал, халдваргүйтгэл хийгдээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул "Манлай тод"ХХК, "Мөнх Монгол"ХХК-уудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Мөн шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тус захын гадна, дотно орчныг халдваргүйтгэх ажлыг тус захын бизнес эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх үүрэг чиглэлийг сумын Онцгой комисст өгчээ.

Холбоотой мэдээ