В.Инжинашийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:44:12

19-р зууны түүхч, зохиолч, яруу найрагч, зураач, утга зохиолын онолч В.Инжинашийн амьдрал, уран бүтээлээр  эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

БНХАУ-ын Ляонин мужийн гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Монгол улсын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, Дэлхийн Монгол үндэстэй зохиолчдын холбоо, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтарч дээрх эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.

Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 13-нд болсон бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдаас гадна утга зохиол, яруу найраг сонирхдог 100 гаруй залуус оролцож,  В.Инжинашийн зохиол бүтээл, үзэл санааны онцлогийн тухай санал бодол солилцсон байна.

БНХАУ-ын Ляонин, Төв аймаг хоорондын эдийн засаг, гадаад худалдаа, соёл боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад анх удаа болсон эрдэм шинжилгээний хурал ирэх  онд тохиох В. Инжинашийн мэндэлсний 180 жилийн ойг угтан зохион байгуулагдснаараа онцлог болж өнгөрөв.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

Холбоотой мэдээ