Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөгийн автозамыг засав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-08-04 11:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Увс-АЗЗА” ТӨХК Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөгийн автозамыг засварлаж дууссан талаар ЗТХЯ-наас мэдээлэв.


Тодруулбал, өнгөрсөн сарын 11-нд орсон хүчтэй борооны улмаас А18 дугаартай дээрх авто замын Улаангом талаас 100-107км, 132 дахь км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссаны улмаас 30 метр газарт хөвөө угаагдаж, эвдрэл үүсээд байсан юм.


Мөн “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсгийг засварлаж дууссан байна. Энэ оны зургаадугаар сарын 21-нд орсон борооны улмаас тус замд лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн юм.

Холбоотой мэдээ