Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 124 хүний мэдүүлгийг хянажээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-04 17:50:04

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны 7 дугаар сарын 27-31-нд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгаад байна.

Тодруулбал, дээрх гомдол мэдээлэлээс дөрөвт нь хэрэг бүртгэл нээж, 13-т хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 50 гомдол мэдээллийг шалгаж байгаа аж.

Эрүүгийн 479 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин 11 хэргийг хаах,  хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд байгаа  459 хэргийг одоогоор шалгаж байна.

Мөн АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 124 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өнгөрсөн 7 дугаар сарын 29-31-нд хянан шийдвэрлэлээ. АТГ-т 218 мэдүүлэг шинээр хүлээн авсан ба нийт 355 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Хянан шийдвэрлэсэн 124 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 104, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 4, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 16 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ. 

Холбоотой мэдээ