Конго улсын Ерөнхийлөгчид хориг арга хэмжээ авна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-16 11:07:16

БРАЗЗАВИЛЬ. /Allafrica/. Байгалийн нөөц баялаг ихтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила тус улс дахь ардчиллын үйл явцыг таслан зогсоохыг оролдсоор байх аваас түүний эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж АНУ, Франц, Бельги гэсэн гурван улс анхааруулав.

Бүрэн эрхийнх нь хугацаа 12 дугаар сард дууссан боловч тэрбээр Үндсэн хуулийг зөрчиж, өдийг хүртэл төрийн эрхийг барьсаар байна. Харин Катанга мужийн захирагч асан Моисе Катумби тэргүүтэй сөрөг хүчнийхэн энэ байдлыг эсэргүүцэж, засаглалын зарчмыг хүндэтгэн үзэж, албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байгаа юм.

Үүний хариуд Ерөнхийлөгч Жозеф Кабила сөрөг хүчний удирдагчдыг, тэр дундаа Катумби-д зохиомол хэрэг үүсгэхээр оролдож байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ