"Говь" гадаад зах зээлд цахим дэлгүүр нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-06 15:00:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсыг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор "Говь" ХК-ийн бүтээгдэхүүний дотоод борлуулалтын орлого 57 хувиар буурч 18.8 тэрбум төгрөг болжээ. 

Хэдий тийм ч тус компани олон улсын зах зээлд цахим, шинэ дэлгүүрүүдийг нэвтрүүлж, Их Британи, Герман, ОХУ, БНХАУ, Польш, Францын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ингэснээр гадаад зах зээлд 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 дахин өссөн үзүүлэлт болжээ.


Энэ талаар тус компанийн Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б.Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар "Говь" ХК-ийн энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулах үеэр мэдээллээ. 

Тайлант хугацаанд компанийн нийт борлуулалт 37.5 тэрбум төгрөг буюу 45 хувиар буурчээ. "Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээ