“Хайрын тэнгэр диваажин” тоглолт үзээд 25 саяыг хожоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-05-16 14:36:43

"Эх үрсийн баяр"-т зориулан МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар энэ сарын 23-ны өдөр Бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо хийх бөгөөд нэг азтай үзэгчийг шалгаруулж орон сууцны урьдчилгаа төлбөр болох 25 сая 800 мянган төгрөг гардуулан өгнө хэмээн "Монгол Ньюс"-ын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.

 “Хайрын тэнгэр диваажин” тоглолт үзсэн азтай үзэгч "Алтан сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25 сая 800 мянган төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах тул үзэгчдийг бичиг баримттай ирэхийг сануулж байна.

Энэхүү тоглолтыг ивээн тэтгэгч нь “Их Сүндэр” ХХК ивээн тэтгэж “Алтан сан” цогцолбор хороололд уг хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийг нь гаргахаар болжээ. Ийнхүү  хошин урлаг болон нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрх, орон зайг бий болгосон залуу уран бүтээлчдийн тоглолтод хүрэлцэн ирж азаа үзэхийг хүсэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ