Г.Уянга гишүүн оффшор дансны асуудлыг цэгцлэх хууль боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-16 17:12:07

УИХ-ын гишүүн Г.Уянга Оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн гурван төсөл санаачлан боловсруулснаа мэдэгдлээ.  

Тодруулбал, Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай, Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ талаараа “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь 3 бүлэг, 7 зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотой Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм. Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг 3 сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэв.

Н.Туяа

Холбоотой мэдээ