Хилийн цэргийн ангиудаа нисдэг камертай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:19:38

Өмнөговь аймаг нь хилийн цэргийн хоёр ангидаа нисдэг камер өгөх гэж байна. Хил орчмын зөрчил илрүүлэх, бартаа ихтэй газар нутагт үзлэг шалгалтыг шуурхай хийхийн тулд ийнхүү нисдэг камераар хангах гэж байгаа ажээ.

Тус аймгийн нутагт хилийн цэргийн 0131 дүгээр анги, 0166 дугаар ангиуд хил хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа юм. “DJI Phantom4” маркын хоёр камерыг орон нутгийн хөрөнгө оруулалт буюу 10.2 сая төгрөгөөр авч өгөх юм байна.

Тус аймаг нь хил хамгаалахад оруулсан хөрөнгө оруулалтаараа улсдаа тэргүүлж байгаа юм. 2012-2016 онд хил хамгаалалтын техник хангамжийг бэхжүүлэх, хилийн заставт ажиллагсад болон хилчдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулахад орон нутгийн төсвөөс 623.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ