“Химийн хорт бодисын эрсдэл” ном хэвлэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар/МОНЦАМЭ/. Гамшиг судлалын хүрээлэнгийн Инновацын төвийн дарга,
хошууч П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисын эрсдэл” хэмээх номоо хэвлүүлжээ.
Тэрбээр химич
мэргэжилтэй, “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам”
сэдвээр Аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү номоо
Гамшиг судлалын хүрээлэнгийн 15 жилийн ойд зориулан бүтээсэн байна.
Энэхүү номд
химийн хорт бодисын аюулаас урьдчилан сэргийлэх, химийн осол гарсан үед авах
арга хэмжээ, хор уршгийг арилгах, тархалтыг зогсоох зэрэг ослын үед авч
хэрэгжүүлэх үйл ажилгааны тухай бичсэн байна. Мөн химийн хорт бодисын эрсдэлийг
үнэлэх арга зүй, аргачлал, эрсдэлийг бууруулах боломжуудыг тодорхойлох,
эрсдэлийг бууруулахад шинэ бүтээгдэхүүн ашиглах, нэвтрүүлэх боломжийг тусгахыг
зорьжээ.
Тус бүтээл нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал,
гамшгаас хамгаалах болон химийн салбарын мэргэжилтнүүд, байгаль орчны болоод
гамшгийн эрсдэлийн шинжээчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан, суралцагч,
сонсогчид, их дээд сургууль, сургалт, судалгааны байгууллагын судлаачид, багш
нар, Онцгой байдлын байгууллагын химийн бүлэг, химийн мэргэжилтэн, аврагч-химичдийн
химийн хорт бодис, түүнээс үүсэх эрсдэлийн талаарх мэдлэгээ баяжуулах, үйл
ажиллагаандаа ашиглахад хувь нэмэр бүтээл болсон гэж үзэж байгаа юм гэж Онцгой
байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Инновацын төвийн дарга, хошууч П.Чимэдцэрэн химич мэргэжилтэй, “Химийн хорт бодисоос үүсэх
эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр Аюулгүй байдлын ухааны докторын
зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү номоо Гамшиг судлалын хүрээлэнгийн 15 жилийн ойд
зориулан гаргасан байна.