Мандах суманд мал хамгийн бага хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-16 17:43:49

Малын хорогдлоороо Мандах сум Дорноговь аймгийн бусад сумаас хамгийн бага хувийг эзлэж байна. Онг гарсаар тус  суманд 70 орчим том мал хорогдсон бол төл мал  ердөө 23 толгой байгаа аж.

Сумын хэмжээнд  өнгөрөгч өвөл 125 гаруй мянган мал өвөлжсөний 12 орчим мянга нь гадны аймаг сумаас ирсэн отрын мал байв.

Намар нь налайж,  өвөл цас бага орсон учир мал нь өнөтэй өвөлжиж хавартай золгосон  талаар сумын Засаг дарга Н.Отгонбаяр ярилаа. Харин нийт төллөх малын 38 мянга буюу 70 гаруй хувь нь төллөсөн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ