Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамга гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2020-08-17 14:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо.  


Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин 2008” олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, амжилт хүсэв.


Ёслолд МҮОХ-ны шинэ дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ, 2008 оны Бээжингийн олимпын алтан медальт Э.Бадар-Ууган нар  оролцсон юм.


Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр нийт гишүүдийн 94.6 хувийн саналыг авч тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.


Холбоотой мэдээ