Соёлын сайд С.Чулуун зарим музейн ажилтай танилцав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-08-17 16:44:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим музейн ажилтай танилцлаа.


Тэрбээр Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын Уран зургийн галерейн өдөр тутмын үйл ажиллагаа болон орчин нөхцөлтэй нь танилцсан юм.

Энэ үеэр тэрээр, “Нийгмийн гэмтсэн сэтгэлгээг засахад соёл, урлагийн нөлөө асар их. Музей, галерей бол хүүхдүүдэд соёл, урлагийн боловсрол олгодог газар байх ёстой. Урлагийг мэдэрдэг, уран зураг ойлгодог, хөгжмийг хайрладаг хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй” хэмээн онцлов.



Холбоотой мэдээ