Сургуулийн хүүхдийн автобусыг оношилгоонд хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-18 09:40:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснуудыг өчигдрөөс эхлэн техникийн үзлэг оношилгоонд оруулж байна. Хуваарийн дагуу үзлэг оношилгоо:

  • 2020.08.17--нд Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт, 
  • 2020.08.19-нд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт,
  • 2020.08.20-21-нд Баянгол, Сүхбаатар дүүрэгт тус тус болж,
  • 2020.08.24--нд давтан үзлэг болно. 

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн ТЦА хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог ийнхүү эхлээд байна.


Холбоотой мэдээ