Авто замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-08-20 16:14:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долдугаар сарын сүүлчээр орсон хүчтэй аадар борооны  улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам зарим хэсгээрээ эвдэрсэн.

Замыг шуурхай засварлах, машин зорчих нөхцөлийг бий болгох ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэсэн бол үерийн усанд угаагдаж эвдрэлд орсон нийт гурван км авто замыг сэргээн засварлахад барилга, зам гүүрийн норм дүрмийг баримтлан трассын дагуу  мэргэжлийн компани өрөмдлөг хийж байна.

Уг ажлын хүрээнд үерийн ус зайлуулах хоолой суурилуулах, сайрын ус цуглах хэсэгт геологи, геодизын хэмжилт судалгааны ажлыг “Таван үндэс” ХХК, замын зургийг “Каз сүрвэй” ХХК тус тус гүйцэтгэж байна. Авто зам дагуу анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг ажиглаж эрсдэлтэй замаар зорчин тээврийн хэрэгслээ эвдэх, шаварт суулгахгүй байх талаар албаныхан жолооч нарт анхаарууллаа.


Холбоотой мэдээ