Багш хөгжлийн ордон ирэх 10 сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-20 19:33:43

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Багш хөгжлийн ордон" байгуулахаар ажиллаж байна.

Тус аймаг энэ оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд олон бүтээн байгуулалт хийж байгаагийн нэг нь энэхүү "Багш хөгжлийн ордон" юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо барьж байгаа уг ордныг 10 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулна. Хүүхэд багачууд, багш нараа хөгжүүлэх нь гол түлхүүр юм. Тиймээс тус аймаг багш нараа хөгжүүлэхэд онцгой анхаарч уг ордныг байгуулахаас гадна аймгийнхаа багш нарыг дэмжиж гадаадын улс орнуудад боловсролоо дээшүүлэхэд дэмжиж ирсэн билээ.

Холбоотой мэдээ