Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томилов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 18:04:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БЯМБАСҮРЭНГИЙН ЭНХБАЙГАЛЬ:


Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгаль нь эдийн засаг, хөдөө аж ахуй, бүсчилсэн болон орон нутгийн хөгжил, улсын хөгжлийн бодлого, төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн, төрийн бодлого боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн, судалгааны байгууллагуудыг толгойлон ажиллаж байсан туршлагатай.


Боловсрол:

Төрийн албан хаагчдыг бэлтгэх үндсэн үүрэгтэй Удирдлагын академид олон жил багшилсан, дэд профессор цолтой. Англи, Түрэг, Франц хэлтэй.

Мэргэжлээрээ хэд хэдэн (БНСУ, ХБНГУ, Австри, Франц, АНУ) оронд мэргэжил дээшлүүлсэн.

2003 онд “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

2000 онд Удирдлагын академийг “Бизнесийн удирдлагын магистр” зэрэгтэй төгссөн.

1997 онд БНТурк улсын Анадолу Их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.


Ажлын туршлага:

2017-2019 онд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Захирал

2013-2016 онд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Захирал

2008-2011 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн Ахлах судлаач, Захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2003-2008 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны Тэнхимийн эрхлэгч

2000-2003 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимд Багш


Сонгуульт ажил:

2014-2015 онд, УИХ-ын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого (2040 он хүртэлх)-ыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч;

2015-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн

2015-2016 онд, БСШУЯ-ны Дээд боловсролын Зөвлөлийн гишүүн

2013-2016 онд, Шинжлэх ухааны Академийн Захирлуудын Зөвлөлийн гишүүн

2003-2010 онд, Монгол Улсын Удирдахуйн ухаан, төрийн удирдлагаар Докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга

Холбоотой мэдээ