Байнгын хороо төсвийн тодотголтой холбоотой төслүүдийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-26 10:33:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэнэ. 


Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, төсвийн тодотголтой холбоотой хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонсоно. 


Харин төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. 

Холбоотой мэдээ