Төсвийн төслүүдийг дахин хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-27 17:12:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дахин явууллаа.


Хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зарчимын зөрүүтэй санал гаргав. Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжив.


Санал хурааж дууссанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар шийдвэрлэлээ.


Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух шаардлагагүй гэж гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ.


Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ