Завханы хүнсний үйлдвэрүүд үндэсний тохирлын тэмдэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:49:59

Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл ээлжит хурлаа хийж нэр бүхий компаниудад баталгаажуулалтын гэрчилгээг олголоо.

Тодруулбал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст хоёр жилээр олгожээ. 

Мөн Завхан аймгийн “Завхан баялаг” ХК, “Завхан атар хүнс” ХХК, “Мөнхөд мандаг” ХХК, Эх эв хоршооны 9 нэрийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах, мөн нэр бүхий гурван байгууллагын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ