"TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахад 30 орчим тэрбум ам.доллар шаардагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-28 12:15:37

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. TikTok нийгмийн сүлжээний АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахад 30 орчим тэрбум ам.доллар шаардагдана гэж Хятадын “ByteDance” компани үзэж байна.


Тус нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авч магадгүй байгаа компаниуд дээр дурдагдсан үнийг хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. “ByteDance” компани ирэх долоо хоногоос аль нэг өрсөлдөгчийг сонгон яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар төлөвтэй байна.  


Oracle болон Microsoft компани Walmart” компанитай хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ Хятадын “ByteDance” компани руу явуулсан тухай “Bloomberg агентлаг өмнө нь мэдээлжээ. Тэднээс гадна “Twitter, Netflix, Японы “Softbank компани, Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан хэдий ч зохих шалтгаануудын улмаас энэ хүсэлтээсээ татгалзсан байна. 

Холбоотой мэдээ