“Вектор” төв эхний ээлжийн вакцинаа 10,11 дүгээр сард гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-28 12:59:51

МОСКВА. /Россия-24/. ОХУ-ын "Вектор" вирус судлал, биотехнологийн шинжлэх ухааны төв коронавирусний эхний цуврал вакцинаа 10 дугаар сарын эцсээр юмуу 11 дүгээр сард гаргаж магадгүй тухай тус төвийн шимэгчээр үүсдэг амьтны халдварт өвчин, томуугийн хэлтсийн дарга Александр Рыжиков мэдэгджээ.


"Вектор" төв вакцинаа 10 дугаар сард бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн дараа туршилтын гуравдугаар үе шатыг явуулах аж.


"Бид одоогоор вакциныг олноор нь үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэхэд бэлтгэж байна" хэмээн тэрбээр ярьжээ. Вакцины туршилтад сайн дурын 100 хүн оролцож байгааг шинжээч нэмж дурджээ. Вакцинжуулалтанд хамрагдсан бүх хүнд эсрэг биет үүссэн бөгөөд вакцин хэрэглэсэнтэй холбоотойгоор зургаан хүнд гаж нөлөө илэрчээ. Энэ гаж нөлөө нь тарилга хийсэн хэсэгт бага зэрэг хөндүүрлэх маягаар илэрсэн байна. 


“Вектор” төв эмнэлзүйн туршилтыг сайн дурынхан дээр явуулах зөвшөөрлөө 7 дугаар сарын 24-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас авчээ. Эхний сайн дурынханд 7 дугаар сарын 27-нд вакцин хийжээ. 

Холбоотой мэдээ