Хууль зөрчсөн 11 иргэнд мэдэгдэл хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-31 17:31:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр гараш болон чингэлэг байршуулсан иргэдэд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас газар чөлөөлөх тухай “Мэдэгдэл” хүргүүлжээ.

Нийт 11 иргэн “Газрын тухай хууль”-ийг зөрчин нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна. Тодруулбал, цэцэрлэг, сургууль, албан байгууллагын дэргэд чингэлэг байрлуулж автомашины гарааш болон бусад зориулалтаар ашиглаж байгаа аж. Дээрх 11 иргэнд “Газрын тухай хууль”-ийн 57.3-т заасны дагуу хугацаатай мэдэгдэл хүргүүлж хэрэв үүнийг зөрчвөл 57.4 –т заасны дагуу албадан чөлөөлөх гэнэ. 

Холбоотой мэдээ