Англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрт сэтгүүл зүйн оюутнуудыг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-01 11:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг англи хэлний сургалтад тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр зарлалаа.


Тус хөтөлбөр нь сэтгүүл зүйн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд суралцдаг, орлого багатай өрхийн оюутныг сэтгүүл зүйн англи хэл болон АНУ-ын түүх соёлын тухай мэдлэг дээшлүүлэх Англи хэлний тэтгэлэгт сургалтад элсүүлэн сургаж өндөр мэдлэг боловсролтой, ур чадвартай, англи хэлний мэдлэгтэй, салбартаа манлайлагч сэтгүүлч төрүүлэн гаргах зорилготой.


Хөтөлбөрт оролцогч тодорхой хуваарийн дагуу англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хичээлээс гадуурх хөтөлбөрт 2020 оны 9 дүгээр сараас 2 жилийн хугацаатай хамрагдана.


Хөтөлбөрт элсэхийг хүсэгчид магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн 1-2 дугаар дамжаанд суралцдаг, хөтөлбөр эхлэхэд 16 -19 настай байх, төгсөөд сэтгүүлчийн мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилгатай, өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй, англи хэл болон Америкийн соёлоос суралцах хүсэл сонирхолтой, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, ар гэрийн өрхийн амьжиргааны түвшин дундаас доогуур, уг хөтөлбөрт хоёр жилийн хугацаанд тасралтгүй хамрагдах боломжтой байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой.


Бүрдүүлэх материал:

1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн эсээ /англи хэлээр/

2. Бөглөсөн өргөдлийн маягт +1 хувь цээж зураг

Өргөдлийн маягт: https://drive.google.com/file/d/1Lymv0-eJ3HLfscP0HKr-NnQxgmHLbQ-

4/view?fbclid=IwAR3G3jGG9Y9xzva3fV3FQS0CO-P2LqRRow0EOxMdeTp4OANSvybCf_I-Cgw

3. Их, дээд сургуулийн тодорхойлолт

4. Оюутны үнэмлэхийн хуулбар

5. Баг, хорооны нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнээс гаргасан гэр бүлийн байдал, амьжиргааны түвшний тодорхойлолт

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагаас өмнө sarantsetseg@mea.org.mn мэйл хаягаар хүлээн авах юм.

Холбоотой мэдээ