“Facebook” Австралид мэдээ түгээхийг хориглоно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-01 13:37:31

КАНБЕРРА. /BBC/. Австралид боловсруулж буй шинэ хуулийн дагуу Facebook” компанийг нийтлэгчдэд төлбөр төлөхийг шаардах төлөвтэй байгаатай холбогдуулан тус компани мэдэгдэл хийж, Австрали дахь хэрэглэгчдийг мэдээ түгээхийг /share/ хориглоно гэж сүрдүүлжээ.


Австралийн эрх баригчид “Facebook”, Google” гэх мэт технологийн томоохон компаниудыг мэдээллийн хэрэгслүүдээс мэдээг дахин түгээхэд нь төлбөр авахыг эрмэлзэж байгаа ажээ. Өнгөрсөн сард “Google” уг арга хэмжээг хэрэгжүүлбэл хайлтын үйлчилгээнүүд ихээхэн муудна гэдгийг анхааруулсан байна.


Facebook” мэдээ түгээхийг хориглох талаар ийнхүү мэдээлсэн нь технологийн компаниуд болон эрх баригчдын хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулсан байна. “Facebook”-ийн мэдээлснээр, шинэ хууль хэрэгжвэл австраличууд “Facebook”, “Instagram”-д мэдээ түгээх боломжгүй болох ажээ. 

Холбоотой мэдээ