Өнөөдрөөс эхлэн бүх музей хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-01 14:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд С.Чулуун төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей өнөөдрөөс эхлэн  18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг баталжээ.


Уг тушаалд төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр тусгасан байна.


Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай Соёлын сайдын гаргасан тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.


Улаанбаатар хотын хэмжээнд  Монголын Үндэсний түүхийн музей, Монголын дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Монголын байгалийн түүхийн музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын оюун ухааны музей, Монголын угсаатны зүйн гэр музей,  Монгол цэргийн музей зэрэг 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг.


Холбоотой мэдээ