Ойн түймрийн улмаас 763 сая долларын нефть олборлох боломжийг алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-18 10:41:43

ОТТАВА./ВВС/. Канадын МакМюррей хотод гарсан ойн түймрийн улмаас 763 сая долларын нефть олборлох боломжийг алдсан байна.

Гамшгийн улмаас хоногт 1.2 сая баррель нефть олборлох боломжийг бүтэн хоёр долоо хоногийн турш алдсан гэж шинжээчид үзжээ. Энэ бол Альберт мужийн энэ оны ДНБ-ий 0.33 хувь, Канадын ДНБ-ий 0.06 хувьтай тэнцэж байна. Энэ бол том тоо гэж “IHS Energy” компанийн шинжээч Кевин Бирн дүгнэж байна.

Энэ оны эхний улиралд нефтийн үнэ унаж, энэ салбар ханшийн уналтын хүнд цохилтод ороод байгааг тэрбээр мөн дурдсан байна.

Кевин Бирн цааш нь хэлэхдээ “нефть олборлогч компаниуд  барилга байгууламжаа барьж, үйл ажиллагаагаа аль болох хурдан эхлүүлэхээр ажиллаж байна. Зарим нь цамхгаа бариад олборлолтоо эхлэхэд бэлэн болоод байсан боловч түймрийн улмаас ажлаа зогсоож, ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн. Ирэх амралтын өдрүүдэд бороо орох төлөвтэй байгаа нь галыг унтраах найдлага төрүүлж байна” гэжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ